Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 634 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380,021 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 342 нь Улаанбаатар хотод,
  • 292 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,692 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 1,439 хүүхэд, 228 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Н.Учрал: Мэдээллийн системийн төв баазуудыг хуулиар заавал Монгол улсад байхаар заасан
Н.Учрал: Мэдээллийн системийн төв баазуудыг хуулиар заавал Монгол улсад байхаар заасан
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.