Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орос хэл-аугаа утга зохиолын хэл“ арга хэмжээ маргааш, нөгөөдөр болно

Оросын холбооны улсын Гэгээрлийн яамны "Орос соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй" төслийн хүрээнд зохион байгуулагдах "Орос хэл-аугаа утга зохиолын хэл" арга хэмжээ энэ сарын 18, 19-нд буюу маргааш, нөгөөдөр болно.

Боловсролын олон тооны төсөл хэрэгжүүлсэн, тэр дундаа олон улсын төсөл хөтөлбөрийн туршлагатай Насан туршийн боловсролын хүрээлэн зохион байгуулж буй дээрх арга хэмжээний хөтөлбөрт “Үгсийн сан судлалд креолжуулсан эхтэй ажиллах арга зүй" лекц, “Хэл бол бүхэл бүтэн үеийн зууны хөдөлмөр” (В.И.Даль-ийн мэндэлсний 220 жилийн ойн) бага хурал, Орос хэлний үгсийн сантай ажиллах арга зүйн зөвлөмж, “Оюунаар ойлгошгүй Орос орон: Хэл, яриа, соёл” бага хурал, “Орос үндэстний эрдэнэсийн сан" (Третьяковын галарей байгуулагдсаны 165 жилийн ойд): Үгсийн сан-дүрмийн материалтай ажиллах арга” мастер-класс багтжээ.

Цахимаар явагдах уг арга хэмжээний оролцогч бүрт гэрчилгээ олгох бөгөөд оролцогчдыг www.ruslearn.ru сайтаар бүртгэж байна.

Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой
Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.