Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 875 тохиолдол шинээр батлагдаж, 9 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372,387 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 563 нь Улаанбаатар хотод,
  • 312 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,786 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,029 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл 13 хоногт хоёр дахин буурахаар байна
Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл 13 хоногт хоёр дахин буурахаар байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.