Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Facebook” нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна

ВАШИНГТОН. /RIA Novosti/. “Facebook” компани ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар “Verge” цахим хуудас эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

“Ирээдүйд “metaverse” компани болох зорилгоо тусгахын тулд "Facebook" нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна” гэж тус цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.

“Metaverse” гэдэг нь гурван хэмжээст орчинд хэд хэдэн хүн харилцаж чадах дижитал ертөнцийг бичихэд хэрэглэгддэг нэр томъёо юм.

“Facebook”-ийн тэргүүн Марк Цукерберг 10 дугаар сарын 28-нд болох “Facebook Connect” жил тутмын бага хурлын үеэр компанийн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа боловч нэр өөрчлөх талаар эрт зарлаж магадгүй байна.

Шинэ нэрийг чанд нууцалж байгаа бөгөөд удирдлагын гишүүд ч бүгд мэдэхгүй байгаа аж. “Facebook”-ээс танилцуулсан виртуал офисын нэр болох “Horizon”-той холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна.

Марк Цукербергийн хэлснээр, “мetaverse” нь уран бүтээлч хүмүүст, хотын төвөөс зайдуу амьдарч, ажиллахыг хүсдэг хүмүүст, мөн боловсролын хүртээмж муу эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх зугаа цэнгэлийн газрууд хомс газар оршин суудаг хүмүүст асар их боломжийг олгоно.

“Facebook” компани “Horizon Workrooms” виртуал ажлын өрөөг наймдугаар сард танилцуулжээ. Уг өрөөтэй цахим хурлаар дамжуулан эсвэл “Oculus VR” виртуал бодит ертөнцийн дуулга ашиглан холбогдох боломжтой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

МАН доторх зодоон буюу Plan Sum
МАН доторх зодоон буюу Plan Sum
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.