Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын салбарын ирээдүйг дэнсэлнэ

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор Аялал жуулчлалын салбарын чуулга уулзалт энэ сарын 26-нд болох гэж байна. Энэхүү форум нь Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа, Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд, Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн аялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр болон хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго дор нэгтгэх, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн аргазүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлоход чуулганы үйл ажиллагаа чиглэжээ.

БОАЖЯ, МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо чуулга уулзалтын зохион байгуулагч бөгөөд эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжлийг дэнслэх нь. “Үл үзэгдэх экспорт” хэмээн тодорхойлох аялал жуулчлалын салбар ердийн үед эдийн засагт хагас тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байсан. Засгийн газрын зүгээс энэхүү орлогын хэмжээг хоёр дахин өсгөх зорилтыг дэвшүүлсэн удаатай. Судалгаагаар, нэг жуулчин 30 монгол хүнийг ажилтай байлгадаг байна. Гэвч дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн уршгаар энэ бүхэн орвонгоороо эргэсэн билээ.

2020 оны хувьд авч үзвэл, жуулчдын урсгал 90 хувиар буурсан бөгөөд энэ онд ч мөн адил нөхцөл байдал хаалттай, тодорхой бус хэвээр үргэлжилсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар нийт 4.8 их наяд төгрөгийн орлогоо алджээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд хоёр их наядыг ажлын байр хадгалах, эдийн засгийг дэмжих хүрээнд арилжааны банкны зээлийн шугамаар олгосон. Үүнээс аялал жуулчлалын салбарынхан хүртээгүй бөгөөд ямар нэгэн хөнгөлөлттэй зээл, татаас, дэмжлэгт хамрагдаагүй өдий хүрчээ.

Б.БАЯРТОГТОХ

npost.mn

Дуучин Адель 45кг жинг хассаны эцэст урлагтаа эргэн ирлээ
Дуучин Адель 45кг жинг хассаны эцэст урлагтаа эргэн ирлээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.