Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 2,153 тохиолдол шинээр батлагдаж, 17 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын

  • 1,204 нь нийслэл хотод
  • 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 11,379
  • хүндэвтэр 6,810
  • хүнд 2,207
  • нэн хүнд 394 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 62,415 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 7,262 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 17 хүн нас баржээ.

Үнэт эдлэл, хадгаламжгүй Үндсэн хуулийн цэцийн
Үнэт эдлэл, хадгаламжгүй Үндсэн хуулийн цэцийн "ядуу" гишүүд
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.