Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар: Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монголын Боксын холбооноос ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан.

Үүний дараа гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа" хэмээн цахим хаягтаа бичиж, талархлаа илэрхийлжээ.

Түүнчлэн тэрбээр "Би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно" гэсэн байна.

О.Тулга, Цэндбаатар нарын тулааныг ирэх сарын 3-нд Олон улсын боксын холбооныы дүрмээр зохион байгуулах юм.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. PetrErashov

    Желаете "убить" сайт конкурента? Мы поможем. Применяем эффективные технологии, испытанные временем: - Уничтожаем онлайн-сайты по любым ключам. - 300000-400000 спамных беклинков. - С