Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: 10 хүүхдийг “Сан“ их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна

Нийслэлийн Засаг Даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Чингэлтэй дүүрэгт амьдардаг 10 хүүхдэд "Сан" их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна. Хүссэн сургуульдаа орж чадаагүй, төлбөрийн асуудлаар элсээгүй залууст ийнхүү боломжийг олгоод буй юм. Тэрбээр,

"Сурах мэдэх хүсэл байхад бусад нь үнэндээ огт ичих зүйл биш юм. Чингэлтэй дүүргийн 10 залууст 100% тэтгэлэг өгье өө. "Сан" гээд их сургууль байдаг юм. Миний магистрын зэрэг хамгаалсан сайхан сургууль бий. Багш маань надад тойргийн 10-н залуусаа үнэ төлбөргүй сургаарай хэмээн боломж олгов. Маш их баярлалаа. Хаана сурах хамгийн чухал асуудал биш, харин хэрхэн сурах их чухал шүү дүү нар минь" гэжээ.

Суралцах хүсэлтэй залуус ердөө л Чингэлтэй дүүрэгт амьдардаг байх, Сурах чин хүсэлтэй л байхад болох аж.

Түүнчлэн оюутан залууст хичээлийн хажуугаар ажил хийж орлоготой байлгах бодит боломжийг олгож байгаа юм байна.

1 хүн, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Коронавируст халдварын 3,677 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа
Коронавируст халдварын 3,677 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.