Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркт 116 настай эмэгтэй халдварыг ялан дийлжээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн төв нутгийн Эскишехир мужид өндөр настай эмэгтэй “COVID-19” халдварыг ялан дийлжээ.

Өдгөө 116 настай Айсе Каратай гурван долоо хоног орчмын өмнө коронавирусээр халдварлаж, Эскишехир хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Тийнхүү биеийн байдал нь сайжирсны дараа эрчимт эмчилгээний тасгаас шилжүүлжээ. А.Каратайн хүү Ибрахим Каратай ээжийгээ эдгэрсэнд маш их баяртай байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

“Ээж маань “Sinovac”-ийн вакцины эхний тунг л хийлгэсэн байсан. Хэрвээ хоёр тунд бүрэн хамрагдсан байсан бол коронавирусний халдварыг илүү хялбараар ялан дийлэх байсан байж магадгүй юм” гэж И.Каратай хэлсэн байна. Мөн тэрбээр ээжийг нь асарч сувилсан эмнэлгийн бүх ажилтанд талархал илэрхийлжээ.

“Манай тосгоны өөр хэд хэдэн оршин суугч вирусийг ялан дийлсэн. Үүнийг бид цэвэр агаар, байгалийн гаралтай хүнстэйгээ холбоотой хэмээн бодож байгаа” гэж тэрбээр нэмж хэлжээ. “Sinovac”-ийн вакцины хоёр тунг хийлгээд буй түүний хувьд гурав дахь тунд удахгүй хамрагдахаар төлөвлөж байгаагаа мөн ярьсан байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын зургаан сая гаруй тохиолдол илэрч, 52 860 хүн нас барсан Туркт насанд хүрсэн хүн амын 80 орчим хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байгаа ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Салбартаа “элэггүй” ч даргын суудлын даллагатай Б.Бямбадорж
Салбартаа “элэггүй” ч даргын суудлын даллагатай Б.Бямбадорж
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.