Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 3,805 тохиолдол шинээр батлагдаж, 4 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,805 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 221,351 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 912 нь нийслэл хотод,
  • 2,893 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,570 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 948 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15,136 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,714 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

"Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг нь худал мэдээлэл. Одоогоор нөөц хангалттай байгаа"
 
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.