Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН УИХ-ын нөхөн сонгуульд Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүллээ

МАН-ын бага хурал хуралдаж, Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18, Улаанбаатар хотын Сонгино Хайрхан Дүүрэг буюу 28-р тойрогт нэр дэвшигчдийг тус тус тодрууллаа.

Тодруулбал МАН-ын Удирдах Зөвлөлөөс МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Батшугар, Хэнтий аймгийн Засаг Дарга Ц.Идэрбат нарыг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх санал гаргасныг МАН-ын бага хурлын гишүүд 95 ба 97.8 хувийн саналаар тус тус дэмжжээ.

МАН-ын хийлгэсэн социологийн судалгаагаар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээр горилогчдыг Хэнтийд Ц.Идэрбат 31 хувиар, Сонгино Хайрхан Дүүрэгт Э.Батшугар 23 хувиар тус тус тэргүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир заалнаас Сонгино Хайрхан Дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн боловч, Н.Алтаншагай нэрээ татсан юм.

С.Сарнай

Коронавируст халдварын 3,726 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
Коронавируст халдварын 3,726 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.