Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэж буй Remdesivir эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаанаар, коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж буй “Remdesivir” эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Ингэснээр зах зээл дээр “Remdesivir” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, АНУ-ын Gilead Sciences компанийн “Remdesivir” нь вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд COVID-19 халдварын үед зарим улс орон хэрэглэж байгаа.

Манай улсын хувьд, Remdesivir тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байв.

Б.Жавхлан: 3%-ийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлийг цаашид ЖДҮ-ийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор нэмнэ
Б.Жавхлан: 3%-ийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлийг цаашид ЖДҮ-ийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор нэмнэ
 
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.