Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулах үеэрээ хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гараагүй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл гарсан байсан. Одоогоор Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссын зүгээс хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Миний хувьд ч гэсэн эцэг хүн. Энэ байдал хоёр, гурван жил үргэлжилбэл, алсдаа сөрөг үр дагавартай.

Эрүүл мэндийн яамны зүгээс хөл хорио тавихгүй, зохих халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан хичээллүүлэх зорилготой байгаа. Харин эцэг эхчүүд маш их хариуцлагатай байх хэрэгтэй. Нийт илэрч байгаа тохиолдлын ихэнх хувь нь гэр бүлийн хүрээнийх байна. Тэгэхээр гэр бүлээс халдвар авах эрсдэл өндөр байгаа юм" гэв.

65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа
65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.