Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 2,433 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,433 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 199,279 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудаас 31 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2,402 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 850 нь нийслэл хотод,
  • 1,552 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,479 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 913 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,000 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,559 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,772
  • Хүндэвтэр- 3,686
  • Хүнд – 947
  • Маш хүнд - 187 хүн байна.

Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.