Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн гурван өндөрлөг нэгдмэл бодлогоор ажиллаж байгааг иргэд сайшаав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Ерөнхий сайд Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Содномдаржаа Ерөнхий сайдад хандан “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав нэгдмэл хүчээр ажиллаж, улс орноо хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд анхаарал хандуулж, сайн ажиллаарай” гэдгийг захьж байлаа.

Түүнчлэн ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг төрийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгаад талархалтай явдгаа ч иргэдийн төлөөлөл илэрхийлж, улс орны хөгжлийн төлөө хамтын хүчээр урагшлах нь чухал гэдгийг ч яриандаа онцолж байв.

Юм

Д.Дандар

сонин mn

Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна
Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.