Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилжээ.

Уг албан тушаалд УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхоролыг томилсон байна.

Д.Оюунхоролыг боловсролын байдал:

  • 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
  • 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

  • 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
  • 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
  • 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв.
Халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнханд вакцины гурав дахь тунг хийх тушаал гарсан
Халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнханд вакцины гурав дахь тунг хийх тушаал гарсан
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.