"Токио-2020" олимпод оролцсон манай баг тамирчдын сүүлчийн ээлж өчигдөр орой эх орондоо ирлээ.
Чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн иржээ.
Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
Тэрбээр өчигдөр орой эх орондоо ирлээ.
Олимпын хүрэл медальт Б.Болортуяа "Сэтгэгдэл маш өндөр байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст болон чөлөөт бөхөд хайртай монголчууддаа баярлалаа. Та бүхний итгэл сэтгэлээр энэ медальд хүрсэндээ баяртай байна.
Барилдахдаа өөртөө итгэлтэй байсан. Багш нар минь урам зориг өгсөн. Хүн итгэл хүлээнэ гэдэг маш чухал. Хүмүүсийн итгэлийг алдаагүйдээ маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.