Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн хүний тоо 2,003,050 боллоо

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна.

Манай улс 12-оос дээш насны иргэдээ дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар хүн амын 67.9 хувь буюу 2,208,400 иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.

Харин хоёрдугаар тунд буюу бүрэн тунд хамрагдсан хүний тоо 2,003,050 болон нэмэгдэж, хүн амын 61.6 хувийг эзэлж байна.

"Коронавирусийн эсрэг аль ч вакциныг хийлгэсэн хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувиар хамгаална" гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглохгүй байхаар шийдвэрлэлээ
ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглохгүй байхаар шийдвэрлэлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.