Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цогтбаатар: Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна

Токио 2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар зодоглож, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр "Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. Хайрт хань, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, саяхан мэндэлсэн бяцхан хүүдээ, анхны багшдаа маш их баярлалаа. Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна.

Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

Ц.Цогтбаатар шөвгийн 4-т шалгарлаа
Ц.Цогтбаатар шөвгийн 4-т шалгарлаа
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.