Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 1,249 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,249 тохиолдол шинээр батлагджээ.

Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 157,974 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 504 нь нийслэл хотод,
  • 745 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,014 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Одоогоор коронавируст өвчний хүндрэлээр эндсэн хүний тоо 782 болоод байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,657 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,706 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

М.Уранцэцэг: Цар тахлын хүнд үед ард түмэндээ олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир
М.Уранцэцэг: Цар тахлын хүнд үед ард түмэндээ олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.