Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн 94.5% нь эдгэрээд байна

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрч буй хүний тоо шинээр батлагдсан тохиолдлоос давсан сайн мэдээ байна.

Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн 2,997 иргэн эдгэрч, тусгаарлалтаас гарав.

Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 144,245 болсон байна.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд COVID-19-ийн халдвар авсан 152,539 иргэний 94.5 хувь нь эдгэрчээ.

Гэсэн хэдий ч орон нутагт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд шинээр илэрч буй тохиолдлуудын дийлэнх хувь нь орон нутагт бүртгэгдэх боллоо. Өнгөрсөн хоногт л гэхэд шинээр халдвар авсан 1,309 хүний 798 нь орон нутагт халдвар авчээ.

Иймд амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар буй.

Түүнчлэн манай улсад коронавирусийн дельта хувилбар гурав бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.

Дельта вирусийн тухайд эмнэл зүйн шинж тэмдэг нь маш богино хугацаанд илэрч, хүндрэл их дагуулдаг хор уршигтай тул тэр хэрээр нас баралт нэмэгдэх эрсдэл бий.

Тиймээс иргэд тайвширч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг сануулж байна.

COVID-19 халдвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн ЭНДЭЭС харах боломжтой.

Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна
Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.