Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ гэгээн өдөр цээжиндээ иргэн бүр санаж явах учиртай

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болж байна

Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, үг хэллээ.

Тэрбээр "Тулгар төрийн 2250, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Эрэлхэг зориг эх орончид, өв дээдэс, ахмад үеийнхээ алдар гавьяаг дурсаж түүхт ойн энэ өдөр мэхийн ёсольё.

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээнд оршдог бөгөөд өчигдөргүй өнөөдөр өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Монголчуудын мандан бадралын үед дэлхий хэмээх ерөнхий ойлголт үүссэн хэмээн Японы ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байдаг.

Туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ гэгээн өдөр цээжиндээ иргэн бүр үргэлж санаж явах учиртай. 100 жилийн хугацаанд хот суурин газрууд цогцлон босож, олон салбарууд хөгжсөн байна.

Манай улс үр тариа, гурил, хүнс, малын тэжээлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоо бүрдээд байгаа юм. Олон томоохон үйлдвэрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж мөн бүрдлээ. Эрүүл мэнд, мал аж ахуй, боловсрол, спортын салбарт хийсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Бидний өвөг дээдэс даян дэлхийд Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяаг бид хэзээ ч мартаж болохгүй.

Монгол төрийн бодлогын төвд Монгол хүн, Монгол айл өрх байж ирсэн. Цаашид ийм байх болно. Монгол хүн дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, эх орондоо айх аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх нь Монгол төрийн гол бодлого байх ёстой. Ингэхийн тулд нийгмийн дундаж давхаргыг нийгмийн олонх болгох шаардлагатай" гэв.

12-17 насны хүүхдийг Pfizer вакцинаар дархлаажуулах ажлыг түр зогсоож байгааг ЭМЯ мэдэгдлээ
12-17 насны хүүхдийг Pfizer вакцинаар дархлаажуулах ажлыг түр зогсоож байгааг ЭМЯ мэдэгдлээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.