Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Тун удахгүй хуурамч шатахуун байдаг эсэхийг эцэслэж зарлана

Хуурамч шатахуун үйлдвэрлэж, автомашиныг гэмтээдэг талаар иргэд Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт гомдол хүрүүлж байсан.

Тэгвэл энэ асуудлаар тус газар мэргэжлийн лабораторит шинжилгээ хийлгүүлсэн байна. Энэ талаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан "Шатахууны чанарын хяналт шалгалт дууслаа. Лабораторийн дүгнэлт гарч, мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт эцэслэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард шатахууны чанарын доголдол, стандартын зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийг сануулаад өнгөрүүлсэн. Энэ удаад зөрчил илэрвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Нийгэмд хардлага төрүүлсэн "Хуурамч шатахуун" бий эсэхийг ч эцэслэж мэдэгдэнэ" хэмээн мэдэгджээ.

ЭМЯ: Коронавирусийн 1998 тохиолдол шинээр нэмэгдэж, 20-89 насны ДОЛООН хүн нас барлаа
ЭМЯ: Коронавирусийн 1998 тохиолдол шинээр нэмэгдэж, 20-89 насны ДОЛООН хүн нас барлаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.