Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙН МЭДЭЭ: Өмнөговь аймагт PCR болон түргэвчилсэн шинжилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийнэ

Коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг орон нутагт үнэ төлбөргүй авахаар болсон сайн мэдээлэл байна. Өмнөговь аймгийн ЗДТГ-аас энэ шийдвэрийг гаргажээ.

Улс даяар цар тахлын халдварыг илрүүлэх шинжилгээ төлбөр өндөртэй байгаа нь ард иргэдэд ихээхэн хүндрэл учруулж буй.

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж цар тахлын хүнд үед Ѳмнѳговь аймгийн нийт ард иргэддээ ковидын түргэвчилсэн оношилгоо, PCR-ийн шинжилгээг үнэ тѳлбѳргүй хийх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Засгийн газраас баяр наадмыг хойшлуулсантай холбоотойгоор аймгийн баяр наадамд тѳлѳвлѳгдсѳн зардлыг түргэвчилсэн оношлуур, урвалж худалдан авахад зарцуулахаар тѳсвийн тодотголд оруулахаар болжээ. Хүн амын дунд ковид-19 ѳвчлѳлийн тархалтыг илрүүлэх, тандалт хийх зорилгоор Сайн дурын шинжилгээний цэгүүдийг нэмж байгуулахаар болсон. Мөн Ѳмнѳговь аймгийн иргэд дөрвөн тѳрлийн вакцинаас сонгож вакциндаа хамрагдах боломжтой болсон ажээ.

ДЭМБ: Коронавирусний цар тахал маш аюултай үе шатандаа байна
ДЭМБ: Коронавирусний цар тахал маш аюултай үе шатандаа байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.