Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цалингаа 2 дахин нэмэгдүүлэхийг шаардсан эмч нар ЭМЯ-тай ойлголцлын гэрээ байгуулж, суултаа зогсоожээ

Эрүүл мэндийн эмч ажилтнууд цалин нийгмийн хангамж хангалтгүй байгааг шүүмжлэн, Төв талбайд суулт зарлаад 8 хонож байгаа юм. Тэд цалингаа 2 дахин нэмүүлэх шаардлага тавьж байгаа.

Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо болон Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа.

Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусгана. Бид нэг салбарынхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

“Спутник V”-ийг хүүхдүүдэд хийхээр судалж эхэллээ
“Спутник V”-ийг хүүхдүүдэд хийхээр судалж эхэллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.