Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ААН, өрхийн цахилгаан дулааныг хураамжийг ОН ДУУСТАЛ олгож, шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлнө“

Өнөөдөр /2021.06.29/ Засгийн газар ээлжит бусаар хуралдан, 2021 оны төсвийг тодотгох асуудлыг хэлэлцэж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмнө нь ҮАБЗ хуралдаж, энэ замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан зэрэг хэрэглээний төлбөрийн хөнглөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр хэлэлцээд буй.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгаж өгсөн байна.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.

Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм" гэлээ.
Долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлснээр НААДМААР 9 ХОНОГ АМАРНА
Долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлснээр НААДМААР 9 ХОНОГ АМАРНА
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.