Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ: Б.Махбалд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх өдөр буюу 2021.06.24-ийн үдээс хойш ЗАРЛИГ гаргаж, 13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, 13 хүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нарын хүмүүс багтсан гэж мэдээлж буй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан 13 хүнд ямар хүмүүс багтсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Харин тэдний дотор “Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон мөн яамны газрын дарга асан Б.Махбалд байж болзошгүй байгааг албан бус эх сурвалжууд мэдээлээд буй.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлжээ.

Эх сурвалж: arslan.mn

ТАНИЛЦ: Шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг
ТАНИЛЦ: Шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.