Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх тангараг өргөж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.

"Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхйилөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөлөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа өгснөөр У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо.

Тангараг өргөх ёслол Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж байна.

Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, гадаадын элчин сайд нар оролцож байна.

У.Хүрэлсүх: Ард түмний төлөөх ардчилсан нам байлгаарай
У.Хүрэлсүх: Ард түмний төлөөх ардчилсан нам байлгаарай
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.