Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоногт 300 хүн нас бардаг байсан Унгар “Ковид 19”-ийг ялсан нууц

Унгар улсад өнөөдрийн байдлаар 5 445 544 хүн вакцин хийлгэсэнээс 4 657 776 хүн вакцины 2 дах тунг хийлгээд байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 69 хүн шинээр халдвар авч, цар тахал эхэлсэнээс хойш нийтдээ 807 844 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Суурь өвчтэй 1 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 29 972 болсон байна.

Нийт 736 854 хүн халдвараас эдгэрч, одоо халдвартай хүний тоо 41 018 болж буураад байна. 215 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тэдгээрээс 30 хүн амьсгалын аппаратанд эмчлүүлж байгааг тус улсад Монгол Улсаас суугаа Элчин сайд З.Батбаяр мэдээлж байна.

Тус улс цар тахлыг ийнхүү даван гарсан нууцыг Элчин сайд ийн тайлбарлажээ.

Тэрээр "Монголын нөхцөл байдалтай харьцуулах үүднээс энэ тоо баримтыг танилцуулж байгаа бөгөөд ердөө 3-4хэн сарын өмнө хоногт 10000-аар нэмэгдэж, 200-300 хүн нас барж, эмнэлэгт байгаа хүний тоо 13000 дөхөж байсныг бодвол үнэхээр хүнд үеэ даван туулж чадлаа. Өнөөдөр Унгарын ЗГ-ын удирдах албан тушаалтнуудтай уулзаж цөөхөн ч хамаагүй амьсгалын аппарат олж аван Монгол руугаа илгээх хүсэлт тавьсан нь нааштай байж магадгүй байна. Дуустал нь л зүтгэнэ дээ. Нэг л өдөр тийм тооны амьсгалын аппарат Унгараас очлоо гээд зогсож байх юмсан.

Маш олон хүн Унгар улсын ковидтой тэмцсэн нууц юу вэ? гэж асуугаад байгаа. Хариулт маш энгийн. 6 төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр, маш нарийвчилан гаргасан дараалал хуваарийн дагуу хийсэн, хорио цээрийн арга хэмжээнүүдийг байнга тогтмол өөрчлөлтгүйгээр авч хэрэгжүүлсэн. Нууц гэвэл ердөө энэ. Европт анх удаа Хятад, Оросын вакциныг барууны вакцинуудтай зэрэг ашиглаж эхэлсэн, вакцинжуулалт маш тодорхой бүртгэл, дараалалтай зохион байгуулагдсан нь анзаарагдаж байлаа. Мөн нэг нэмж хэлэх зүйл нь жишээлбэл шөнийн хөл хориог 5 сарын турш тасралтгүй авч хэрэгжүүлсэн, арга хэмжээнүүд нь тогтмол өөрчлөлтгүй хэрэгжиж, маш аажмаар суллаж байсан. Миний анзаарсанаар ийм л энгийн нууц биш нууц юм даа. Мэдээж хэлэхэд энгийн ч яг дотор нь ороод харахад менежментийн ч зохион байгуулалтын ч бас удирдлагын маш олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэсэн нь харагдаж байсан.

Унгарт байгаа Монголчууд маань ковидыг даван тууллаа, сайхан байна, бас тайвширч байгаа болтой. Гэтэл бидний элгэн нутаг, эх оронд маань өдөр бүр 10 орчим хүн эрдэнэт амь насаа алдаж буй энэ хүнд хэцүү үед бид эндээс аль болох туслах, тусалж чаддаггүй юмаа гэхэд урам зориг нэмэх, туршлага хуваалцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Дэлхий бидний орон гэр, тэр дундаа төрөлх Монгол минь, элэг нэгт Монголчууд минь бидний хувьд хамгийн үнэт баялаг. Бид даван туулсан гэлтгүйгээр Монгол улс, Монголчууд маань муухай халдварыг хохирол багатай даван туулахад хүн бүр чадлаараа дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Эх нутгийн минь уул ус, Мөнх хөх тэнгэр ивээх болтугай" гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ШУУРХАЙ: МАН-ын даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая сонгогдлоо
ШУУРХАЙ: МАН-ын даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая сонгогдлоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.