Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Өнөөдөр вакциныхаа хоёр тунгаа хийлгэсэн нэг хүн нас барсан

УИХ-ын чуулганаар "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсын хувьд дархлаажуулалтад дөрвөн төрлийн вакциныг хэрэглэж байгаа. Нийт хүн амыг дархлаажуулж буй вакцин бол Хятадын Синофарм. Тус вакциныг ДЭМБ албан ёсоор зөвшөөрсөн. Халдвар ихсээд байгаа шалтгаан нь хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Сүүлийн үед хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор халдварын тохиолдол нэмэгдэж байгаа.

Нас баралтын тухайд гэвэл өнөөдөр нас барсан 11 хүний ес нь вакцинд хамрагдаагүй байсан. Үлдсэн хоёр хүний нэг нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн нөгөөх нь хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног болоогүй байсан. Нас барж буй хүмүүсийн дийлэнх нь хавсарсан суурь эмгэгтэй" гэлээ.

Л.Баттөр: Иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаж байж СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТОНО
Л.Баттөр: Иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаж байж СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТОНО
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.