Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн хоногт халдварын 2642 тохиолдол нэмэгдэж, нас баралт 400 хүрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11540 хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо.

Илэрсэн халдварын

  • 1733 нь нийслэлд,
  • 908 нь орон нутагт байна.

Өнгөрсөн 24 цагт 37-95 насны 11 хүн нас барлаа.

Нэг өдөрт 512 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 59 хүн эдгэрч гарсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 10248 хүн эмчлүүлж байгаагаас 189 хүний бие нэн хүнд байна.

Харин гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 15879 хүн хянагдаж байна.

Өчигдөр нийт 9618 хүн вакцинд хамрагдсаны 4046 нь нийслэлд хамрагджээ.

Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ
Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.