Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ

УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Өмнө нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг аж. Харин өдгөө АТГ-ын мөрдөгчид шинээр тогтоогдсон нөхцөл байдал дээр тулгуурлан түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 сарын 17 ны 126-р тогтоолоор Б.Асралт гэгч нь 2017 оны 03 сарын 09-ны А/37, 2017 оны 06-р сарын 30 ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл Б.Асралт нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий 4 ХХК-д 2017 оны 06 сарын 30-ний өдөр давуу байдал бий болгох зорилгоор, сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгосон гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь АТГ-ынхны хараанд өртөж эхлэн шалгагдаж байх хугацаандаа дээрх гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч 2017 оны 10 сарын 03-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд нэр бүхий 4 ХХК 485.000 долларын буюу 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж улсыг хохироогоод амжсан байна. Ил болоод байгаа мөнгөн дүн нь энэ хэдий ч илрээгүй хэдэн тэрбумын асуудал байгааг таашгүй. Б.Асралтын давуу байдал бий болгон тусгай зөвшөөрөл олгосон гэх нэр бүхий 4 компанийн дунд Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн эзэмшлийн аж ахуй нэгж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байв.

Гэвч Б.Асралтын АТГ-т шалгагдаж байсан хэргийг хууль, хяналтын байгууллагууд “эрүүгийн хэрэг биш” гээд хаасан. Гэхдээ Зөрчлийн хэрэг биш гэж үзээгүй шүү дээ. Үүнийг Сангийн яам шалгах ёстой. Гэвч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байхдаа ХИ/191 албан тоотоороо ГЕГ-ын дарга Б.Асралтад арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэгдсэн гэдэг. Гэвч Сангийн яам нам дарсан. Улмаар гомдол гаргасан иргэнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Наранцогт тэс өөр сэдвээр хариу ирүүлсэн гээд хэвлэлийнхэнд гомдоллож явдаг юм билээ.

Түүнчлэн “Хурд авто” компани өмнө нь буюу 2017 оны 12 сард яг ийм байдлаар техникийн паспорт сольж, марк модель, суудлын тоог худал мэдүүлэх байдлаар 33 автомашин хилээр гаргасан нь тогтоогдсоныг тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбож харддаг. Хамгийн ноцтой нь экс Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны зургадугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим, Сангийн сайд нь Б.Чойжилсүрэн, МАН-ын дарга М.Энхболд нар гарын үсэг зурахгүй гээд байхад нь шахаж дарамталж байгаад тэр компаниудын нэрийг өгч “Яг одоо тушаалыг нь гарга” гээд гаргуулж байсан. Дараа нь Б.Асралт тэр тушаалаа өөрийн гараар хүчингүй болгосон гэх яриа байдаг. Энэ талаар Прокурорын газар хэрэг үүсгэж шалгасан боловч дээрх компаниудаас нэг нь ч үйл ажиллагаа явуулж тогтоогдоогүй. Ер нь бол тэдгээр компанийг Б.Чойжилсүрэнгийн мэдлийнх гэдэг. Тэгэхээр салбарын сайдынхаа “дарамтан” дор хэдхэн компанид онцгой эрх олгосноор тэднийг 950 гаруй сая төгрөгийн татвараас чөлөөлж улсын төсөвт хохирол учруулсан гэж хэлж болохоор байгаа юм. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт 165 сая төгрөгөөр зангиа, 48 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг, 41 сая төгрөгөөр үнэмлэхний хавтас авсан нь баримтаар нотлогдож тухайн гүйлгээний баримтууд дээр ГЕГ-ын дарга Б.Асралтын гарын үсэг байдаг ч “эрээн даавууны эрээвэр хураавар хэрэг” гэж инээд хөөр болгоод мартацгаасан даа. Эндээс харахад Сү.Батболдын ноёрхол хүчээ авч, хаана ч ямар ч хэргээр шалгагдсан хариуцлага тооцогддоггүй Б.Асралт гэгч “дархан эрхэт” дарга тэдний нэг жишээ болчихоод байна.

эх сурвалж: toim.mn

У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов
У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.