Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Засгийн газрын хуралдаанаар наадмыг “ цахим “-аар зохион байгуулахыг дэмжиж, чиглэл өгчээ

Улсын онцгой комисс, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар наадам хийх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцээд наадмыг цуцлах, үзэгчгүй буюу цахимаар хийх, хойшлуулах гурван хувилбарыг ярилцсан билээ.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2021.06.016/ хуралдаанаар дээрх гурван хувилбараас үзэгчгүй цахимаар хийхийг дэмжжээ. Ингэхдээ улс орон даяар буюу аймаг, сумдын наадмыг ч цахимаар хийх чиглэлийг өгсөн байна.

Уг шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Нөгөөтэйгүүр цуцалж болох эсэхийг мөн баяр наадмыг комиссоор ярилцахыг Засгийн газрын хуралдаанаас чиглэл болгожээ. Энэ жил Үндэсний их баяр наадмын 100 жилийн ой тохиож буй бөгөөд өргөн дэлгэр тэмдэглэхээр 10 тэрбумыг төсөвлөөд байсан ч коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор ийнхүү цахимаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж холбогдох газруудад чиглэл өгчээ.

Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн ДОЛОО ХОНОГ хязгаарлана
Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн ДОЛОО ХОНОГ хязгаарлана
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.