Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ван Вэньбинь: “У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч“

6-р сарын 10-нд болсон БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр, “Өчигдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулжээ. Хятадын тал ямар байр суурьтай байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа:

"Ноён У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч, урт хугацааны турш Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж байна" гэжээ.

Ван Вэньбинь мөн : "Хятад, Монгол бол уул улсаараа залгалдсан найрсаг хөрш, чин үнэнч хамтын ажиллагааны түншүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам хөгжсөөр ирлээ. Цар тахал дэгдсэний дараа хоёр тал тахлын эсрэг хамтран ажиллаж, нааштай үр дүнд хүрсэн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үндсэн дээр илүү их хөгжилд хүргэхийн тулд Монголын талтай үргэлжлэн хамтаар хүчин зүтгэхэд Хятадын тал бэлэн байна" гэжээ.

н.Ренчинсо

Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БАЯР ХҮРГЭЛЭЭ
Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БАЯР ХҮРГЭЛЭЭ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.