Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Александр Невск“-ийн одон хүртсэн анхны монгол иргэн боллоо

Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн шагнал "Александр Невск"-ийн одонгоор шагнагдсан анхны Монгол иргэн боллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр дээрх шагналыг олгох зарлиг гаргасан билээ. “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн, Сансрын нисэгч Ж.Гүррагчааг тус одонгоор шагнасныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 1-нд Москва хотноо гардуулан өгсөн юм.

Ерөнхийлөгчийн зарлигт, "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.

Одон гардуулах үеэр, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад энэхүү одонг гардуулан өгч байгаадаа их баяртай байгаагаа илэрхийллээ.

ЭМЯ: 1024 хүнээс халдвар илэрч, 121 хүн маш хүнд байна
ЭМЯ: 1024 хүнээс халдвар илэрч, 121 хүн маш хүнд байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.