Аялагч Н.Байгалмаа энэ сарын 18-ны шөнө Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах гэртээ шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор галын шалтгаан юунаас үүдэлтэй талаар дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Харин талийгаачийн ээж өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна.
Тэрээр “Түмэн олон монголчууд минь ээ, та бүхнээсээ хүлцэл өчиж байна. Үрээ алдсан ээж надаар дуусах болтугай. Охины минь тухайн олон янзын мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Галын ямарч дүгнэлт гараагүй байгаа. “Гадны нөлөөтөй байх магадлалтай шалгаж байна” гэсэн. Цэрэн худ минь янз янзын зураг тавихаа болино уу. Намайг яаж ч болно, харин охиныг минь амгалан тайван явуулж өгнө үү. Охины минь найз Ананда 2017 оны зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, охиныг минь муугаар хэлүүллээ. Үхсэний нүүр үнс, амьдын нүүр алт гэж үнэн үг бололтой юм аа” гэжээ.