Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 625, орон нутагт 28 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,237 хүний сорьцод шинжилгээ хийхэд 653 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 55,067 болж байна.

Шинээр илэрсэн 653 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс

  • 625 нь Улаанбаатар хотод
  • 28 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 533 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 48,674 боллоо.

Одоогоор уг өвчний улмаас 4,285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 2,167
  • Хүндэвтэр – 1,521
  • Хүнд - 479
  • Маш хүнд – 118 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,827 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж буй.

Түүнчлэн 65 болон 73 насны хоёр иргэн өчигдөр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мөн тэрбээр “Сүүлийн үед хөдөө орон нутагт зорчихоор шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол гарч байгаа.

Энэ нь халдвар зөвхөн ойрын хавьтлаас илрэхгүй байгаа бөгөөд эрсдэл маш өндөр байгааг харуулж байна” хэмээн анхааруулав.

Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү хэвээр байна
Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү хэвээр байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.