Монгол Улсад сүүлийн 24 цагт 7000 гаруй хүнээс хийсэн шинжилгээгээр коронавирусийн 680 тохиолдол шинээр батлагджээ. Харин эдгэрч гарсан тохиолдол 689 байна.
Халдварын хүндрэлээр 2 иргэн нас барсан мэдээллийг ЭМЯ хийж, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэв.
Шинээр бүртгэгдсэн халдварын 634 нь Улаанбаатарт байгаа бол 46 нь орон нутагт байна. Тодруулбал,
Орхон аймагт 19
Булган аймагт 10
Архангай аймагт 3
Төв аймагт 10
Өвөрхангай аймагт 3
Хөвсгөл аймагт 1 хүн халдвар авчээ.
Эх сурвалж: shuurhai.mn