Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Дашзэвэг: Оюутолгойн гэрээг шинэчлэх гэж буй энэ үед ҮАБЗ-ийн дарга нь У.Хүрэлсүх байх нь ард түмэнд өгөөжтэй

Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, “Датаком”-ын Д.Энхбат нарын саяхан телевизийн ярилцлагад орсныг үзээд эдийн засагчийн хувиар  өөрийн байр сууриа сошиалд илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Д.Энхбат, У.Хүрэлсүх нарын яриаг үзлээ. Нэг нь хийсвэр онол ярив, нөгөө нь хийсэн ажил, практик, үргэлжлүүлж хийх ажил ярив. Оюуны хувьд, бодлого, улс төрчийн хувьд У.Хүрэлсүх илүү байна. Оюу толгойн гэрээг шинэчлэх гэж буй энэ үед ҮАБЗ-ийн дарга нь У.Хүрэлсүх байх нь ард түмэнд өгөөжтэй. Д.Энхбат 34 хувиа авах нь буруу гэж тэнэгтэж байна лээ. Риогийн захиалагч байж болох юм уу даа. 

Хувиа 51 хувь болгож авчхаад эзэн нь юмаа мэднэ, эрэг нь усаа хашна гээд суусан нь дээр. 10 тэрбум долларын ашиг монголчууд авах боломжтой. Дубайн дээрмийн гэрээг цуцлах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг  шинэчлэх ёстойг У.Хүрэлсүх хэллээ.  У.Хүрэлсүхийг сонгосон нь дээр гэж би хувьдаа бодлоо” гэжээ.

Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна
Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА