Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүх: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар боллоо

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүх хаалттай хянан хэлэлцлээ.

Улсын дээд шүүхээс тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан байна. Хяналтын шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн бол Ц.Амгаланбаатарын өмнө нь үйлдсэн гэмт хэргийн шийтгэлийн хугацаа үргэлжилж байгаа юм. 

Өмнөх шатны шүүхээс 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.

УОК: Кофе шоп, 10 хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр боллоо
УОК: Кофе шоп, 10 хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА