Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАУЧЕР ХЭВЛЭЛТИЙГ Б.БАТЦЭЦЭГ САЙДЫН “МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС“ КОМПАНИ ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас буюу  ваучер олгох ажил өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй бөгөөд тэдгээр ахмадуудад ваучер олгох ажил үргэлжилж байна. Ахмадууд ваучер авсныхаа дараа мөнгө нь дансанд нь орно гэж байгаа. Энэ шийдвэр харин олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Нэгэнт цар тахлын хүнд нөхцөлд эдийн засаг, хөл хөдөлгөөнөө бодсон ч шууд дансны аргыг сонгох нь хамгийн үр дүнтэй.

Гэвч тэгсэнгүй. Ахмадуудад ваучер гэх цаас олгох ажил ямар зорилготой талаар ч тайлбарыг албаныхан хийсэнгүй. Харин үүний цаана хэвлэлтийн хагас тэрбум төгрөг зарцуулагдсан баримтыг хэвлэлүүд гаргаж эхлээд байна. 

Нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд "Эрдэнэс монгол" ХХК-наас 592 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ зардлаар хэвлэлтийн ажлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК хэвлэсэн байна. 

Хамгийн анхаарал татаж байгаа нь ваучерийг хагас тэрбум төгрөгөөс хэдэн зуу дахин бага 30-60 сая төгрөгөөр хэвлэх компаниуд санал ирүүлж байсан бөгөөд тендер шалгаруулалгүйгээр тус компанид ажлыг өгсөн гэх мэдээлэл гарч эхлээд байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Нацү башёгийн гол баатар нь Тэрүнофүжи
Нацү башёгийн гол баатар нь Тэрүнофүжи
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.