2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Тавдугаар сарын 8-наас эхлэн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тундаа хамрагдан 14 хоног болсон иргэд үсчин, гоо сайханы үйлчилгээ авч болно. Харин тавдугаар сарын 15-наас фитнес, бассейнаар үйлчлүүлэх боломжтой.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа хугацаанд уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм.
Тавдугаар сарын 22-ныг хүртэл хязгаарласан үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөсөн" гэлээ.