Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: “Ковид 19” халдвартай иргэдэдийн эмчилгээнд 650.000-4.300.000 төгрөг зарцуулах тариф тогтоосон

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилан ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлээд байна.

Энэхүү гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд Covid-19-ийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний санхүүжилтийн журмыг Сангийн Яам болон Эрүүл мэндийн яам хамтран гаргалаа. Covid-19-ийг илрүүлж, оношлох, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, мөн хөнгөн хэлбэрээр өвдөж тусламж үйлчилгээ авч буй иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлэх болсон.

Мөн өрх, сум, тосгонд хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэн, тусламж үйлчилгээ үзүүлэх санхүүжилттэй болсон. Эрсдэл өндөртэй хөнгөн, хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4 сая 300 төгрөг байхаар тарифыг шинэчлэн тогтоосон гэв.

Эх сурвалж: shuurhai.mn 

СЕХ: АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээж авахаас татгалзлаа
СЕХ: АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээж авахаас татгалзлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА