Монгол Улсад коронавирусийн 1306 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 1187 байгаа бол орон нутагт 116 хүн халдвар авчээ.
Харин халдвар аваад эдгэрч гарсан 1039 хүн байна. Харамсалтай нь 5 хүн энэ халдварын улмаас нас барсан бол халдвар авсан ч өөр суурь өвчний улмаас нас барсан нэг тохиолдол байгааг ЭМЯ мэдээлж байна.
Орон нутагт мөн халдварууд нэмэгдсээр байгааг анхааруулж байна.
Эх сурвалж: shuurhai.mn