Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазарыг гишүүнээс ЧӨЛӨӨЛӨХ ч шийтгэл ОНООЖ чадахгүй

Ц.Анандбазар. Нийгмийг хөндсөн түүний асуудлыг орхиж болохгүй. Тэр их том байна. Мэдээж цаанаа сандарч байгаа. Төлөвлөгөө бодож л суугаа. Нийгэм түүний эсрэг боссон. Парламентын танхим нь ч түүнд сэрүүхэн болж эхэлж байгаа. 

Тэрээр олон жил бизнесийн салбарт магнайт болж, эцэст нь сая нэг юм УИХ-ын босгыг давсан ч тэр удахгүй нь. Орооцолдсон асуудал нь маш том, нийгмийн эмзэг сэдэв, хамгийн ноцтой хэрэг. 

Ц.Анандбазарын хохирогч бүсгүйчүүд өдөр өдрөөр нэмэгдэж, хэрхэн хохирсноо зоригтойгоор илчилж байгаа нь сайшаалтай. Хамгийн сүүлд Tsahiur.mn цахим хуудас түүний охид, эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцаж, хүчирхийлсэн баримтыг дүрсжүүлж харуулсан нь олон нийтийг цочирдуулаад байна.

Үүнээс үүдэж прокурорын байгууллагаас Ц.Анандбазарт хэрэг үүсгэхээр шалгаж эхэлсэн талаар өнөөдөр НПГ мэдэгдэв. Ц.Анандбазар мөн өөрийнх нь нэр төрд халдсан гэж гомдол гаргасан гэнэ. Энэ асуудлыг ч нэгтгэн шалгаж байгаа гэжээ.  

Гэвч эцсийн дүндээ Ц.Анандбазар хариуцлага хүлээх үү гэдэг одоогоор эргэлзээтэй байна. УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор энэ асуудал орсон гэх ч улстөрчдийн арын хаалгаар гишүүн болсон гэгддэг түүнийг тийм ч хурдан чөлөөлчихгүй. Гэвч өмнө нь УИХ-ын гишүүн Н.Гантулга ийм шалтгаанаар ажлаа өгч байсан учраас энэ удаа ч парламент зүгээр орхих нь хамгийн муухай ёс зүйгүй харагдана. Н.Гантулгын асуудлаас хэд дахин өргөн хүрээтэй, олон хохирогчтой нийгмийн асуудал болон босч байгаагаас үүдэж МАН энэ гишүүндээ хариуцлага тооцохоос аргагүй байдалд хүрээд байна.

Харин хүчирхийллийн гэмт хэргийнх нь хувьд эргэлзээтэй. Хөдөлшгүй нотлох баримттай ийм төрлийн хэргүүд, ялангуяа томоохон албан тушаалтнууд холбогдсон хэрэг нэг мэдэхэд л замхардаг жишиг манайд бий. Үүний нэгэн Ц.Анандбазарын охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэрэгт хууль хяналтынхан томхон шийтгэл оноож чадна гэдэг эргэлзээтэй!

Гагцхүү энэ асуудал нийгмийн асуудал мөн. Ганц Ц.Анандбазар, Б.Сүндэръяа гэх хувь хүнээс илүү үүний цаана олон олон Ц.Анандбазар, Б.Сүндэръяа нэг нь хохироож, нөгөө нь хохирогч болж үлдсэн түүх манайд маш олон бий. Тэдгээрт салхи оруулж, цаашид ийм хэрэг дахин өдөөхгүй байх нөхцлийг энэ асуудал шийдэж өгөх учиртай. Олон нийт ч үүнийг хүсч буй.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.