Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1263 тохиолдол бүртгэгдэж, 71-86 насны 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 1263 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 29219 болж байна. 1144 нь Улаанбаатарт,  116 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах байна.  Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Ховд 1, 
  • Дархан 16,
  • Эрдэнэт 5, 
  • Сэлэнгэ 2, 
  • Төв 7, 
  • Завхан 46, 
  • Өвөрхангай 12, 
  • Хэнтий 3,
  • Булган 1,
  • Хөвсгөл 4, 
  • Баянхонгор 3,
  • Дундговь 7, 
  • Чойр 1, 
  • Сүхбаатар 8, 

Ингэснээр дотоодын халдвар 28637 

Эмнэлгээс шалтгаалах халдвар 89,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 445, 

Улаанбаатарын халдвар 25388

Аймаг, орон нутгийн халдвар 3249 болж байна.

Сүүлийн 24 цагт 487 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 14745 боллоо. 

Нийт 4311 хүн эмчлэгдэж байгаагаас 2517 нь хөнгөн, 1375 нь хүндэвтэр, 345 нь хүнд, 74 нь маш хүнд байна.

5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 74 болж байна. Тодруулбал,

86 настай эрэгтэй 4 сарын 14-нд онош батлагдсан

71 настай эрэгтэй 4 сарын 15-нд онош батлагдсан

73 настай эрэгтэй 4 сарын 16-нд онош батлагдсан

72 настай эрэгтэй 4 сарын 19-нд онош батлагдсан

77 настай эмэгтэй 4 сарын 21-нд онош батлагдаж нас барсан" гэлээ. 

Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг ЖУРАМД тусгана
Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг ЖУРАМД тусгана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА