Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг ЖУРАМД тусгана

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дархлаажуулах ажлыг маргаашнаас эрчимжүүлэхээр болсныг мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар хариуллаа. 

Тэрбээр "Маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, тодорхой журмуудыг эцэслэн батална. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн нийт 65 мянга орчим, хувийн хэвшлээр хийлгэсэн 10 мянган хүн байна. Хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш хамгийн багадаа 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Энэ бүхнийг тооцож бусад улс орнуудын адилаар, хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдээс PCR шинжилгээ нэхэхгүй байх, зарим хязгаарлалтад оруулахгүй байх зэргийг журамд тусган боловсруулж байна. Тухайлбал, хоёрдугаар тунгаа хийлгээд хөдөө орон нутагт явах иргэний хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зэргээр нарийвчлан зохицуулна. Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэж өгнө." гэв.

Б.БААСАНЦОГТЫН ШИНЭ БАРИМТ: А.Гансүх, түүний эхнэр, дүү, тагнуулч, шүүгч, Сүндэръяа руу шилжсэн МӨНГӨНҮҮД
Б.БААСАНЦОГТЫН ШИНЭ БАРИМТ: А.Гансүх, түүний эхнэр, дүү, тагнуулч, шүүгч, Сүндэръяа руу шилжсэн МӨНГӨНҮҮД
 
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.