Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.АНАНДБАЗАРТ ЯДАЖ Н.ГАНТУЛГА ШИГ ЁС ЗҮЙ АЛГА

Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Н.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон, түүнээсээ улбаалж Улсын их хурлын гишүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байлаа.

Харин өнөөдөр дахин ийм гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тохиолдолд хүн Төрийн түшээ хийж байна. Тэр бол нийгэмд “Metoo” хөдөлгөөний “эзэн” УИХ-ын гишүүн, СодМонгол группийн захирал Ц.Анандбазар.

Ц.Анандбазар Н.Гантулга хоёрын хувьд өөр өөр зүйл олон байна. Угтаа бол хүчирхийллийн гэмт хэрэг гэдэг манай нийгэмд хамгийн ихээр жигшигддэг. Тэр дундаа өндөр албан тушаал хашиж байсан хүн ийм гэмт хэрэгт холбогдох нь хамгийн ёс зүйгүй. Угтаа тийм ч учраас шүүмжлэл маш ихээр өрнөдөг.

Н.Гантулга ийм хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэж байлаа. Харин Ц.Анандбазар нийгэмд охид эмэгтэйчүүдийн эсрэг томоохон хөдөлгөөн өрнөтлөө, хохирогчид хэдэн арваараа нэмэгдэж, хүний эрхийн үндэсний байгууллагаас эхлээд хүний эрхийг хамгаалагч хуульч, өмгөөлөгчид нэгдэж, асуудал улам томорсоор байгаа ч тэрээр таг чиг байна. Харин эсрэгээр нь “Metoo” хөдөлгөөнд нэгдэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр зарлаж, Монголын охид эмэгтэйчүүдийг доромжилсон.

Хүчирхийллийн хэрэгт том жижиг гэж үгүй. Н.Гантулга ч тэр, Ц.Анандбазар ч тэр аль аль нь охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн нь үнэн. Ц.Анандбазар бол тулхтай насан дээрээ яваа эр. Бас бизнесийн салбарт олон жил явж, учраа  олж, нүдний гэм нь арилсан гэж хэлж болох хэмжээнд буй. Гэтэл 30 гаруйхан настай Н.Гантулгаас дор байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 889 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 889 хүнээс халдвар илэрлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.