Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 742 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 18565 болж байна. 654 нь Улаанбаатарт, 88 нь орон нутагт бүртгэгдсэн. Орон нутгийн халдварыг тодруулбал,
- Ховд 5,
- Эрдэнэт 28,
- Архангай 6,
- Сэлэнгэ 6,
- Төв 10,
- СҮхбаатар 2,
- Чойр 3,
- Дархан 14,
- Увс 1,
- Дундговь 3,
- Дорноговь 1,
- Хөвсгөл 1,
- Хэнтий 4,
Ингэснээр дотоодын халдвар 18002,
Эмнэлгээс шалтгаалах халдвар 77,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 438,
Улаанбаатарын халдвар 15739,
Аймаг, орон нутгийн халдвар 2263 болж байна.
Сүүлийн 24 цагт 385 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 10638 боллоо.
Нийт 2978 хүн эмчлэгдэж байгаагаас 2071 нь хөнгөн, 689 нь хүндэвтэр, 173 нь хүнд, 45 нь маш хүнд байна.
Хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 31 болж байна. 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй байна" гэлээ.