Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар...

Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй.  Харин Э.Энхбатын биеийн байдал муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээг нь зогсоосон ч ухаан ороогүй тул дахин унтуулаг хийсэн гэх албан бус мэдээлэл бий. 

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Энхбатыг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явахаар болсон бөгөөд бөхчүүдийн дунд түүний эмчилгээнд зориулсан хандивын ая өрнөж эхэлсэн билээ. Энэ талаар Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргасан юм.

Начин Э.Энхбатын БНСУ-д хийлгэх эмчилгээний зардал нь ойролцоогоор 500 орчим сая төгрөгт болно гэсэн тооцоо гарсан талаар саяхнаас яригдаж эхэлсэн. Харин сошиал орчинд найзыгаа зодож хэвтэрт оруулсан тэрбумтан Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьсаар байгаа билээ.

 

Тэгвэл МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй байна.

 

Мөн туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай бөгөөд түүний нийт хөрөнгөний хэмжээ ойролцоогоор 8.4 тэрбум байгаа аж.

НАЙМАН ТЭРБУМЫН хөрөнгөтэй Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг төлөхгүй луу унжсаар байх уу.

Цэргүүд сумаа дутааж, дурангаа хагалснаас үүдэж даргаараа зэмлүүлэхээс айж хөнөөсөн гэж мэдүүлжээ
Цэргүүд сумаа дутааж, дурангаа хагалснаас үүдэж даргаараа зэмлүүлэхээс айж хөнөөсөн гэж мэдүүлжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.